Блог 1: Амжилттай хүмүүсээс суралцах 5 сургамж

1. Тэд “Хаа хүрэхээ мэддэг"

Амжилттай хүмүүсийн нийтлэг нэг шинж бол хаа хүрэхээ мэддэг, хүрнэ гэдэгтээ эргэлзээгүй итгэдэг байдал гэнэ. 15 настай Стив Жобсын шийдвэрийг эцэг эх нь эсэргүүцэн ‘Чи ер нь амьдралаас яг юу хүсээд байгаа хүн хүн бэ’ гэхэд: “Би IBM-тай өрсөлдмөөр байна” гэсэн гэдэг. Стив үнэхээр энд л хүрэхээр бүхий л амьдралаа зориулсныг бид мэднэ. Та түүн шиг “ганцхан олдох энэ амьдралдаа яг хаана, юунд хүрэх гээд байгаагаа 1 өгүүлбэрээр тодорхойлж чадах уу.
Яагаад “хаа хүрэхээ” мэдэх ёстой вэ. Хөл бөмбөгийн тэмцээнийг ямар ч оноогүйгээр тоглуулж байна гээд төсөөлье. Тоглогчид гоол оруулахуу, багийнханд өрсөлдөөнтэй, үзэгчдэд сонирхолтой байж чадахуу. Үүнтэй адил та хүрэх цэгээ мэдэхгүй зүгээр л алхаад байгаа бол хаа ч хүрэлгүй л төгсөх болно.

2. Сод ухаан тийм ч Смарт зүйл биш

Дэлхий дээрх Амжилттай яваа олон хүний амьдралын замнал, амжилтандаа хүрсэн арга замыг харвал амжилт гэдэг зөвхөн сод ухаантнуудын хүрдэг зүйл биш, эгэл жирийн бидэн шиг хүмүүс хүрэх бүрэн боломжтой нь харагдана. Мэдээж хэрэг шинжлэх ухааны нээлт хийсэн гоц хүмүүс олон хэдий ч бизнесийн, технологийн агуу амжилтанд хүрсэн хүмүүс эгэл жирийн бидэнтэй адил болохыг бид одоо ч хардаг. Гол нь хаа хүрэх ёстойгоо байнга санаж тэр зүг рүү л алхаад байсан гэсэн үг.  
3. Амжилтанд “том санаархал” хэрэгтэй

Ядуусын хороололд амьдардаг нэгэн ‘Би хэдэн сая долларын орлоготой том компаний эзэн болно’ гэж хөршүүддээ ярьвал түүнийг ‘том санаатай, шуналтай амьтан’ гэж дургүйцнэ, эсвэл дооглох байх. Яагаад гэвэл тэдний дунд сая битгийн хэл арван мянган долларын орлого олж үзсэн хүн мэдээж ховор. Том санаа гэдэг амжилтын нэг чухал орц гэнэ. Их санахгүй л бол том зүйлсийг “боломжтой” хэмээн том харч чадахгүй. Учир нь ихэнх зүйлс бүтэх хүртлээ боломжгүй гэгддэг. Тэнгэрт нисч болно гэдэг биелшгүй, хэт том санаархал байсан, гэхдээ зөвхөн биелэх хүртлээ шүү дээ. Хүний дуу хоолой, дүрсийг нэг газраас нөгөөд дамжуулж болно гэдэгт итгэж байсан хүн бол үүнийг ‘бүтэшгүй, том санаархал’ гэж бодож байсан хүмүүсийн хувьд ‘их зантан’ байсан нь мэдээж.
Таны одоогийн нөхцөл байдлын хувьд хүрэхийг хүсч буй зүйл чинь боломжгүй мэт санагдаж байвал танд “боломжтой” гэж итгэх их зангийн тодорхой тун хэрэгтэй гэсэн үг.

4. Амьдрал тань юуны төлөө зориулагдсаныг ойлгох үед Амьдрал жинхэнэ утгаараа эхэлдэг

Мартин Лютер Кинг өөртөө итгэлгүй, ичимхий бүрэг залуу байсан гэдэг. Хүний эрхийн хөдөлгөөнүүдэд оролцох шаардлага их гардаг ч үргэлж татгалзаж, зугтаадаг байж. Харин түүний амьдрал үүний төлөө зориулагдсан болохыг ухаарсан тэр өдрөөс хойш жинхэнэ амьдрал нь эхэлсэн гэж ярьсан байдаг. Америкийн хар арьстнуудын эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолой болохоор төрсөн гэдгээ мэдэрсэн үеэс л ямар ч бэрхшээл түүнийг зогсоох хүчгүйг ойлгосон гэдэг.
Марк Твайн нэгэнтээ: Хүний амьдралын хамгийн чухал 2 өдөр бол: Эхээс мэндэлсэн өдөр, мэндэлсэн шалтгаанаа ойлгосон өдөр гэж.

Түүхэн цаг үеийн агуу хүмүүс, тухайлбал Наполеон Бонопарт өөрийгөө Бурханы илгээсэн элч, эсвэл энэ мэтийн онцгой зориулалттай хүн гэж итгэдэг байж. Энэ итгэл үнэмшил нь тэднийг том санаатай болгож өөртөө итгэх агуу итгэлийг төрүүлдэг байсан байна. Мэдээж бид түүн шиг экстрийм үзэлтэй байх албагүй ч энэ хорвоо дээр амьдарч буй шалтгаанаа заавал ойлгох хэрэгтэй гэнэ. Хэн ч санамсаргүй хүн болж төрдөггүй ... ер нь хорвоо дэлхий дээр санамсаргүй зүйл гэж байдаггүй, бүх зүйл шалтгаан үр дагавартай гэж Буддын гүн ухаанд үздэг байна. Хүн болохооргүй байсан ч болсон л бол, мэндэлсэн л бол та энэ хорвоод заавал ирэх ёстой, зориулалттай нэгэн.

Амжилтанд хүрсэн хүмүүс ийм мэдрэмжээр хөглөгдөж, тэдний хувьд амьдралын зорилго нь зүгээр амьд явахаас илүү чухал болохыг яс махандаа шингэтэл ойлгодог аж.
5. Тэд аль болох ихийг сурахыг хичээдэг

Өндөр амжилтанд хүрсэн энтерпренёр тэрбумтнуудын нэг болох Чарлес Т.Монги нэгэнтээ ‘би бүхий л амьдралынхаа туршид уншдаггүй, суралцдаггүй амжилттан нэгийг ч харж байгаагүй, бүр нэгийг ч шүү...’ гэсэн байдаг.

Тиймээ амьдралынхаа турш байнга уншдаггүй нэг ч агуу хүн байхгүй. Байнга л ямар нэгэн асуулттай, хариуг нь эрж байдаг нь тэднийг маш их хөгжүүлж, илүү боломжуудийг нээж өгдөг. Тэнэг асуулт гэж байдаггүйг тэд мэддэг.

Асуулт гэснээс нэг үлгэр байдагдаа. Араатны хаан арслан ойн амьтдыг цуглуулаад: Би өдөр бүрд авд гарахаас залхаж байна, та нар өөрсдөө нэг нэгээрээ зоогийн ширээн дээр минь ирж зоог бол” гэж тушааж гэнэ. Тэгээд амьтад өдөр бүр л чи би чи би гэсээр аль нэгийгээ явуулж, арслан ч ирснийг нь иддэг болж. Туулайны ээлж ирэхэд тэрээр ихэд айж, зугтах арга хайсан ч амьтад туулайн зүрхт бушуухан яв гээд нийлээд хөөж явуулж. Туулай айж чичирсээр арслан дээр ирээд, эцсийн аргаа хэрэглэхээр шийдэн: Арслан гуай нэг асуулт асууж болох уу гэхэд арслан асуу асуу гэж. Туулай: арслан гуай та намайг идэхгүй байж болох уу гэхэд арслан: болно, яв гэсэн гэдэг. Тэнэг асуулт гэж байхгүйээ гэж.

Орчуулсан: PhD. Odgerel Tserendagva

Бусад Блогууд

2. Амжилттай хүмүүсээс суралцах 4 сургамж 
3. Бабилоны хамгийн баян хүн бэстселлер 
4. Дээд боловсролтой ч санхүүгийн эрх чөлөөгүй амьдардаг шалтгаан
5. Ядуу улсад баян болох боломжтой юу?
6. Насны залууд уншвал зохих бэстселлерүүд 
7. Мөнгөний талаарх ихэнх хүний мэддэггүй зүйлс Зураг1
Products
to launch your business in less then 90 days
Product Funnel Title 1
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Fusce sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. 
Product Funnel Title 2
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Fusce sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. 
Product Funnel Title 3
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Fusce sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. 
Product Funnel Title 4
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Fusce sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. 
Online Master Tech| Copyright ©2020| All Rights Reserved