Блог 2: Амжилттай хүмүүсээс суралцах 4 сургамж

1. Унасан ч босдог чанар

Уналт, босолт гэдэг 2 үг амжилттай салшгүй холбоотой гэнэ. Тоймгүй олон уналтын нэг том үр дүн бол амжилт. Тэд амжилтаасаа хамаагүй олон тоотой унасан байдаг. Уналт бүрээс нэг ухаарал, нэг мэдлэг, нэг туршлагыг олж аваад дахин босдог. Шинэ зүйлсийг турш, мэдэхгүй чадахгүй зүйлээ хий, ингэх тусам олон алдаа гаргана, алдаа бүхнээс суралцана, шороогоо гөвөөд л босоод байвал хожно. Амжилтанд хүрсэн хүмүүс нэгэнт уначихсан хойно гээд тэр чигтээ хэвтээд өгдөггүй заавал босдог чанартай. 

2. Тууштай хичээл зүтгэл 

Тэднийг нойлоос эхэлж байх үед ‘амжилтанд хүргэнэ’ гэсэн баталгаа хэн ч гаргаж өгөөгүй нь тодорхой. Тэд зүгээр л том амбицтай, гэхдээ зөвхөн санаархаад байдаггүй, тууштай хичээл зүтгэл гаргадаг, асар туйлбартай хүмүүс байдаг гэнэ. 

Туйлбартай, туйлбаргүй гэдэг 2 зан амжилттай ба дундаж хүмүүсийн зааг болдог бөгөөд амжилттанууд аюул, эрсдэл тулгарч, амьтны элэг доог болсон ч бусдын нөлөөнд автдаггүй, зүгээр л зүтгэдэг. 

Яст мэлхий туулай хоёрын үлгэрийг мэдэх үү. Ойн бүхий л амьтад уралдах болж. Яст мэлхий би бас уралдъя гээд иртэл, амьтад энэ одоо яахнав дээ гээд шоолцгоож, туулайг түрүүлэх нь тодорхой гэцгээж байж. Ингээд шүгэл тасхийж яст мэлхийг хөлөө зөөж ч амжаагүй байтал туулай шурдхийн, үнэг, чоно бүгд л хар хурдаараа давхин одов. Яст мэлхий тээр хойно үлдчихсэн л зүтгэж байна. 

Замын хажуугаар үзэж байсан амьтад туулай түрүүлнэ гээд мөрийцөж байхыг туулай сонсоод, битүүхэн бардамнал төрж, ‘ингэж байдгаараа хичээгээд яахвэдээ яст мэлхий мэттэй’ гээд хэсэг амрахаар хэвтлээ. Гэтэл нэг хэсэг амьтад чоно түрүүлэх байх гээд ярьцгааж байхыг сонсоод огол харайн босч хамаг хурдаараа хэсэг харайлгав. Харайж байтал өөр хэсэг амьтад туулайг яст мэлхийтэй уралдуулдаг яасан шударга биш тэмцээн бэ, туулай түрүүлсэн ч хэн дэмжихэвдээ гэцгээж байхыг сонсоод нээрээ тийм ч юм уу гэж хэсэг бодсоноо сэтгэлээр унаж за байз ер нь яая даа, больдог ч юм уу гээд бодож суугаад нэг хартал яст мэлхий барианд орж байна гэнэ. Түрүүлсэн хойно нь яст мэлхий дүлий нэгэн байсныг мэдсэн гэдэг.     
3. Мэсайяа шиг сэтгэх

Дэлхий дээр 2 төрлийн хүн байдаг гэнэ. Дийлэнх нь өөрийгөө хохирогчид гэж үздэг, цөөн хэсэг нь өөрсдийгөө Месайяа Бурхны Элч гэж боддог. Хохирогч сэтгэлгээтнүүдийн хувьд амьдралд нь тохиолдож буй бүхэн тэдний хяналтаас гадуур бөгөөд тасралтгүй эргэх агуу дэлхий ертөнцийн хуулинд захирагдагч хүчин мөхөс нэгэн гэж өөрсдийгөө ойлгодог. Харин агуу бөгөөд амжилтанд хүрсэн хүмүүс эсрэгээрээ өөрийгөө Бурханы илгээсэн аврагч, дэлхий дээрх асуудлыг шийдвэрлэх, өөрчилж чадах хүчирхэг нэгэн гэдэгт итгэл төгс байдаг гэнэ.  .
4. Амжилтын нууц томъёо гэж байхгүйг ойлгох

Альберт Эйнштэйн, Илон Маск, Жим Рон гээд дэлхийд алдартай олон хүний сэтгэлгээний гол нууц гэх мэт зүйлс хүмүүс их ярьдаг. Гэтэл тэдний намтрын номуудаар бол бүр эсрэгээр нь бичсэн зүйлс нилээд байсан юм. Тэгэхээр амжилттанд хүргэх томъёо, эсвэл тусгай арга, нууц зэрэг зүйлс байхгүй харин “суралцах зүйлс” л гэж бий. Бид тэрхүү суралцах зүйлсийн тухай л өгүүлж байна. Аль аль нь амжилттай бизнесменүүд болох Билл Гэйтсийг Стив Жобстой харьцуулбал зарим нэг эсрэг туйлуудыг олж харна. Агуу улстөрчид болох Уинстон Черчиллийн амьдралыг Абрахам Линкольнтой харьцуулбал бас л өөр өөр зүйлс олон. Иймд амжилтанд хүргэдэг нэг зам, нэг томъёо гэж үгүй тул өөр хоорондоо адилгүй ч олон агуу хүмүүсийн замнасан замнал, алдаа онооноос суралцсанаар танд өөрийн замаа сонгох боломж бий болно.

Орчуулсан: PhD. Odgerel Tserendagva

Бусад Блогууд

1. Амжилттай хүмүүсээс суралцах 5 сургамж 
3. Бабилоны хамгийн баян хүн бэстселлер 
4. Дээд боловсролтой ч санхүүгийн эрх чөлөөгүй амьдардаг шалтгаан
5. Ядуу улсад баян болох боломжтой юу?
6. Насны залууд уншвал зохих бэстселлерүүд 
7. Мөнгөний талаарх ихэнх хүний мэддэггүй зүйлс Зураг1
Products
to launch your business in less then 90 days
Product Funnel Title 1
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Fusce sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. 
Product Funnel Title 2
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Fusce sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. 
Product Funnel Title 3
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Fusce sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. 
Product Funnel Title 4
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Fusce sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. 
Online Master Tech| Copyright ©2020| All Rights Reserved