Блог 3: Бабилоны хамгийн баян хүн номоос ойлгосон зүйлс 

Энэ ном бол хувийн санхүүгийн талаарх ойлголтоо зузаатгаж, амьдралын турш үр шимээ өгөхүйц бэстселлэр. Номоос ойлгосон зүйлсийг товч дурьдвал:

Эхлээд өөртөө төл

Энэ юу гэсэн үг вэ. Ихэнх хүмүүс, ялангуяа залуучууд мөнгө олоод хамгийн түрүүнд шинэ загварын утас, хамгийн том инчийн ТВ сет, брэндийн цамц, цүнх гээд ганган, баян харагдахыг хүссэн, хэзээ ч дуусахгүй хэрэгцээнд зарцуулдаг нь амьддралынхаа турш санхүүгийн хараат амьдардгийн гол шалтгаан болдог гэнэ. Ёгтоор хэлбэл мөнгө олмогцоо тансаг зүйлс авч баячуудад хөрөнгө оруулж, өөрийнхөө кармаг хоосолж байдаг гэнэ. Дундаж нэгний мөнгөнд ханддаг хандлага нь өнөөдрийн хэрэгцээг хангадаг, ирээдүйн өгөөжийг тооцдоггүй байдал гэнэ. 

Ийм төрлийн зардлыг liability буюу мөнгийг бууруулдаг, ирээдүйд үрждэггүй зүйлс гэж болно. Тэгэхээр юун түрүүнд мөнгөө юунд зарцуулж байгаадаа дүгнэлт хийх ёстой: ирээдүйд үржих зүйлд үү, дээрх төрлийн liability уу гэдэгт дүгнэлт хийх нь чухал гэнэ. 

Ирээдүйд үржих зүйлд мөнгөө зарцуулахыг Investment гэнэ. Тэгэхээр зарцуулж буй зардлаа Liability & Investment гэж 2 ангилж харах хэрэгтэй. 

Хуримтлал үүсгэ 

Хэдийг ч олдог бай орлогынхоо хамгийн багадаа 10 хувийг хадгал гэж номонд зөвөлдөг. Болохгүй бол 5 хувь, болж байвал 20 хувь, орлого, боломжоосоо хамаарч энэ хэмжээ өөр өөр байж болно. Боломжтой болж байж хадгална гэдэг ойлголт чухамдаа хэрэгжихгүй бөгөөд амьдраад үлдсэнийг нь хадгална гэж байдаггүй, хадгалаад үлдсэнээр нь амьдар гэж сургана.       
Идэвхигүй орлоготой бол (passive income)

Тодорхой хугацаанаы дараа мөнгө чинь боломжийн болоод ирлээ, одоо яахуу. Өөртөө утас авахуу, эхнэртээ брэндийн цүнх авч өгхүү. Уг номынхоор бол хөрөнгө оруулалт хийх нь хамгийн зөв алхам. Нэг ч хөрөнгө оруулалтгүй байж бусдад баян харагдах гэж хичээх шаардлага байхгүй. Энэ үнэхээр чухал бишийг дэлхийн хэмжээний баячууд мэддэг гэнэ. 

Нээрээ л нилээд өндөр зэрэглэлийн, дэлхийн хэмжээний болсон хүмүүс жишээ нь Билл Гэйтс, Стив Жобс, Жак Ма, Зукерберг нар брэндийн костюм, цаг биш нэг л пудволк, жинс өмссөн харагддаг. Гэхдээ тэд орлогынхоо 10-аас хамаагүй их хувийг хөрөнгө оруулалтандаа зарцуулж, идэвхигүй орлого буюу passive income нь нэмэгдсээр байгаа нь тодорхой. Идэвхигүй орлого гэдэг нь та заавал ажиллаж байж авдаг мөнгө биш, танаас шалтгаалахгүйгээр орж ирж байх мөнгө. Харин цалин авдаг ажил бол идэвхитэй орлого буюу active income, та ажиллахгүй бол авахгүй. 
Ямар идэвхигүй орлого гэдгээ шийдэх

Гэхдээ яг юунд хөрөнгө оруулах вэ. Мэдээж олон зүйлс бий та судлах хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгө, хувьцаа, бонд, гэр бүлийн, найз нөхдийн, эсвэл өөрийнхөө бизнест хөрөнгө оруулж болно. Юунд хөрөнгө оруулах, ямар хэмжээгээр гэдгийг та өөрийн боломж бололцоо, мэддэг зүйлс, дур сонирхлыг харгалзан шийдэж болно.

Суралц.

Хөрөнгө оруулах гэж буй салбарынхаа тухай хангалттай мэдлэгтэй бол. 3 жил хураасан мөнгөөрөө хөрөнгө оруулах гэж байж 3 сарыг зарцуулж 30 ном уншиж хөрөнгийн зах зээлийн тухай суралцаж яагаад болохгүй гэж.
Өсвөр насандаа амжилттай нэгэн өөртөө хөрөнгө оруулан ном авч байхад үеийнхэн нь үнэтэй пүүз авдгийн адил нас биед хүрсэн хойноо ч үл хөдлөх хөрөнгө авч байхад, бусад нь үнэтэй машин авч байх жишээтэй.
Эндээс дүгнэхэд ирээдүйн өгөөжийн төлөө өнөөдрийн хүсэл тачаалаа дарах, өнөөдөр гоё утсаар гангарах боломжоо ирээдүйд гоё хауст амьдрах боломждоо золиослох хэрэгтэй гэсэн үг.

Орчуулсан: PhD. Odgerel Tserendagva

Бусад Блогууд

1. Амжилттай хүмүүсээс суралцах 5 сургамж 
2. Амжилттай хүмүүсээс суралцах 4 сургамж 
4. Дээд боловсролтой ч санхүүгийн эрх чөлөөгүй амьдардаг шалтгаан
5. Ядуу улсад баян болох боломжтой юу?
6. Насны залууд уншвал зохих бэстселлерүүд 
7. Мөнгөний талаарх ихэнх хүний мэддэггүй зүйлс Зураг1
Products
to launch your business in less then 90 days
Product Funnel Title 1
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Fusce sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. 
Product Funnel Title 2
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Fusce sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. 
Product Funnel Title 3
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Fusce sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. 
Product Funnel Title 4
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Fusce sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. 
Online Master Tech| Copyright ©2020| All Rights Reserved