Блог 4: Дээд боловсролтой олон хүн санхүүгийн эрх чөлөөгүй амьдардаг шалтгаан юу вэ? 

Дээд боловсролтой олон хүн санхүүгийн эрх чөлөөгүй амьдардаг шалтгаан юу вэ? гэсэн нэгэн сонирхолтой нийтлэлийн гол агуулгыг орчуулан тантай хуваалцъя. 

Дээд боловсролтой, хэд хэдэн их сургууль төгссөн, эрдмийн өндөр зэрэг цолтой ч санхүүгийн эрх чөлөөгүй, өнөө маргаашаа болгож зээлнээс зээлэнд амьдардаг олон хүнийг бид мэднэ. Роберт Киосакийн Баян аав ядуу аав ном орчин цагийн хамгийн их борлуулалттай номуудын нэг гэдгийг бид мэднэ. Энэ номд ч зохиогч мэргэжил эзэмшээд, түүгээрээ насан туршдаа ажиллаж амьдралаа залгуулдаг өөрийн аав, мөнгөний ухааныг олсон баян аавын тухай харьцуулж, тэдний энэ ялгаа түүний санхүүгийн боловсрол, хандлагад хэрхэн нөлөөлсөн тухай өгүүлдэг. Мэдээж энэ ном хамгийн эрэлттэй ч, хамгийн их шүүмжлэл дагуулсан номуудын нэг. 

Мэдээж боловсрол маш чухал, үүнд их дээд сургуулийн үүрэг ролийг юутай ч харьцуулашгүй. Харин зөвхөн их сургуулиар насан туршийн боловсролыг хязгаарлавал өрөөсгөл бөгөөд хэрхэн үр дүнтэйгээр, тасралтгүй суралцаж, хөгжиж байх ёстойг энэхүү нийтлэлд дурьдсан байна. 
Шалтгаан 1: Их дээд сургуульд санхүүгийн боловсрол олгодоггүй

Тэгэхээр дээд боловролтой ч тарчиг амьдардагтай холбоотой нэг шалтгаан бол аль ч нийгэмд их дээд сургуульд санхүүгийн боловсрол олгодоггүйтэй холбоотой гэнэ. Хэрхэн мөнгийг үржүүлж, санхүүгийн хараат бус амьдрах талаар заадаг хичээл тэр бүр байдаггүй. Гэтэл ихэнх хүмүүс боловсролын системийг сайхан амьдрахад хэрэгтэй бүхнийг зааж, төгс боловсорсон иргэн төрүүлдэг газар гэж үздэг.

Тиймээ энд олон зүйлсийг заадаг. Анагаахын сургуульд эмч болоход хэрэгтэй мэдлэг, ур чадваруудыгыг, хуулийн сургуульд хэрхэн сайн хуульч болохыг сургана. Харамсалтай нь алийг нь ч онц төгссөн бай, мөнгөний ухааныг суралгүй төгсдөг гэнэ.

Маш сайн нягтлан мөнгийг хэрхэн зөв бүртгэж тайлагнахыг маш сайн мэддэг ч мөнгөний тухай мэдлэгтэй гэсэн үг биш гэнэ. Өөрөөр хэлбэл дээд боловсролтой, өндөр ур чадвартай мэргэжилтнүүд мөнгөний талаар мэдлэггүй нь төгссөн сургуульд мөнгө үржүүлэх ухааныг заадаггүйтэй холбоотой. Угаасаа ч албан боловсролын сургуулиудын үүрэг, зорилго энэ биш, харин хэрхэн сайн мэргэжилтэн, сайн ажилтан болгож бэлдэхэд чиглэдэг. Ийм учраас хичнээн олон жил сурсан, хэдэн ч диплом өвөртөлсөн бай үнэн хэрэгтээ мөнгөний талаар мэдлэггүй, мэдэхгүй учир олж, үржүүлж чаддаггүй гэнэ.

Шалтгаан 2: Олон хүн төгсмөгцөө боловсролгүй болж эхэлдэг

Албан боловсролоор амьдралд шаардлагатай бүгдийг сурах боломжгүй. Тэгэхээр яах ёстой вэ? Санхүүгийн боловсролтой болох. Мөнгөний тухай мэдлэг олгох сайн ном унш, сур мэд гэж зөвлөжээ. Боловсрол гэдэг зөвхөн лекцийн танхимаас аваад болчихдог зүйл биш, өдөр тутмын тасралтгүй процесс. Жинхэнэ боловсролтой хүн бол өдөр бүр уншдаг, суралцдаг. Боловсрол бол ус адил хэрэгцээтэй, хоол адил шимтэй зүйл. Усыг нэг л удаа уудаггүй, насан туршдаа уудагтай адил. Харамсалтай нь ихэнх хүний хувьд ийм биш тул дипломоо авсны маргаашнаас л боловсролгүй нэгэн болж эхэлдэг. Санхүүгийн философич Жим Рон “Боловсрол гэдэг бол сурсан зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлж баялаг болгон хувиргах явдал юм” гэсэн байдаг.

Шалтгаан 3: Сургууль таныг сайн албан хаагч болоход сургадаг.

Завгүй албан хаагч таны 8 цагийн үүрэгт ажил баялаг бүтээх бусад сувгууд, санхүүгийн хөшүүргүүдийг мэдэх, ашиглах боломжийг олгохгүй. Нэг толгой, хоёр гараараа хийдэг ажлынхаа ганц эх үүсвэрээр үлдсэн амьдрал, үр хүүхдээ тэжээх ирээдүй таныг хүлээнэ. Гэхдээ ийм замаар санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүн үгүй гэнэ. Санхүүгийн амжилтанд хүрсэн хүмүүс 10, 20 магадгүй түүнээс ч олон сувгаар орлогоо солонгоруулдаг. Нэгэнт тогтмол ажлын байр чинь танд 10 толгой, 50 сувгаар ажиллах боломж олгохгүй учир чинээлгүүд шиг санхүүтэй болж чадахгүй нь тодорхой.

Тэгэхээр та ажилдаа дуртай, мундаг мэргэжилтэн байж болно, энэ сайн хэрэг. Гэхдээ гол нь та тогтмол ажилтай нэгэн ч байсан хүсвэл санхүүгийн боловсролоо дээшлүүлж, хөрөнгө оруулалтын үр шимийг нь хүртэх урлагт суралцах боломжтой. Хоёр гараараа дуртай ажлаа хий, олон гараар дуртай мөнгөө ол.
Шалтгаан 4: Дээд боловролтой хүмүүсийн “би” эго

Дээд боловсролтой олон хүн өтөл насандаа ядмаг амьдарч буйн бас нэг шалтгаан бол тэд өөрсдийгөө сэхээтэн, бусдаас илүү гэдэг итгэл үнэмшлээ насан туршид тээдэг явдал гэнэ. Өнгөрсөн зуунд бол мэдээж ажилчин ангиас сэхээтэн анги илүү амьдарч байсан. Харин өнөөгийн нийгэмд бол тийм биш болжээ.

Бага, дунд боловсролтой хүнийг миний чинээнд хүрэхгүй гэж үздэг, энэ ч утгаараа “би” гэсэн ‘эго’-той бусдыг сонсдоггүй нэгэн болж төлөвшсөн байдаг гэнэ. ‘би’ төвтэй ийм сэхээтнүүд өдөр тутамдаа, хэн бүхнээс суралцдаггүйгээс болж хоцрогдож ‘мэдэхгүйгээ мэддэггүй’ нэгэн болох нь их гэжээ.

Гэтэл 17 настай, дээд сургуульд ч ороогүй хүү интернетийг 100 хувь ашиглан, шинэ зүйлс сурч, хүссэнээ авч бас борлуулах энүүхэнд. Дээд боловсролгүй ч олон залуус орчин үеийн технологи ашиглан үнэмшмээргүй их хөрөнгө чинээтэй болж байгаа нь үнэн. Иймд зөвхөн их дээд сургууль төгссөн хүн илүү гэдэг хандлага өрөөсгөл болохыг ойлгож, мэддэгээ зааж, мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрөөд залуу хойч үеээ дэмжиж, хамтарч ажиллахын чухлыг өгүүлжээ.

Шалтгаан 5: Тэд Liability худалдан авахад хамаг мөнгөө үрдэг

Боломжийн цалинтай ч санхүүгийн эрх чөлөөнд хүрдэггүй сэхээтнүүдийн бас нэг зан бол байнга Liability буюу ирээдүйд өгөөж өгөхгүй эд зүйлс худалдан авдаг явдал гэнэ. Боломжийн цалинтай нэгэн баян ганган харагдах гэж хамаг л шинэ загварын утас, үнэтэй машин, брэндийн хувцаст мөнгөө зарцуулдаг байна. Баян харагдана гэдэг баян болно гэсэн үг биш бөгөөд ирээдүйн чинээлэг амьдралд өнөөдрийн баян харагдах тус болохгүй. Жинхэнэ санхүүгийн эрх чөлөөнд хүрэгчид ийм замаар явдаггүй гэжээ.

Шалтгаан 6: Тэдний амьдрал, санхүү бусдаас хамааралтай

Бусад гэдэг нь ажил олгогч, нийгэм, улс төр, эдийн засгийн байдал гээд таны хяналтанд байдаггүй бүх зүйлс багтана. Дэлхийн, улсын эдийн засгийн байдлын өөрчлөлт, өрнөл, хямрал таны хэдэн зэрэгтэй, хэдэн дипломтойг анзаарахгүй. Та нэгэнт эдийн засгийг удирдагч биш учир түүний нөлөөнд амьдарна. Эдийн засгийн байдлаас болж ажилгүй болж, удирдлагын шийдвэрээс болж халагдаж болно. Орлогын ганц эх сурвалжаа алдсан та дараагийн ажилд ортол ямар ч орлогогүй болно. Харин олон арван жил Liability-д биш Investment хийж мөнгөө үржүүлэхэд зарцуулж сурсан нэгний хувьд байдал өөр байх нь мэдээж.

Шалтгаан 7: Сургалтын төлбөрийн зээл

АНУ-ын Их сургууль, коллеж төгсөгчдийн сургалтын төлбөрийн зээлийн дундаж хэмжээ 2013 оны байдлаар 37,172 доллар байж. Нилээд өндөр хувь нь 200,000 доллараас дээш гарсан байна. Судалгаагаар оюутан сургалтын зээлээ барагдуулж дуусахад дунджаар 7 жил зарцуулдаг байна. Харин 2018 оны байдлаар олон сая долларын өртэй болж төгссөн оюутан хэдэн зуугаараа байна.

Эндээс та өндөр боловролтой хүмүүс мөнгөлөг амьдарч чадахгүй байгаа бас нэг шалтгааныг харж болно.

Шалтгаан 8: Ганцаараа хичээлээ хийгээд байх тусам хүрээлэлгүй нэгэн болох магадлал өндөр

Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр дэлхий дээр баялаг бүтээх чадвартай хүмүүс бол бусадтай хамтарч, бусдыг хөдөлгөж, олон хүнийг нэг зорилгын төлөө нэгтгэж чаддаг хүмүүс байдаг. Харамсалтай нь сургуульд суралцах хугацаандаа ихэнх хүмүүс үүний эсрэгийг, өрсөлдөхийг, багаараа биш ганцаараа онцгойрохыг сурдаг.

Шалтгаан 9: Татварын дарамт.

2011 оны 8 сард Уорен Баффет Нью-Иорк таймс сонинд 2010 оны татварын тайлангаа нийтлүүлж байж. Үүнд ажил олгогчийн татвар болох 17,4 хувь, харин ажилтан болон 20 хүний 36 хувийн татварыг харьцуулжээ. Дэлхийн ихэнх орны татварын хууль бол ажил эрхлэгчдэд зориулсан зүйл. Өндөр боловсролтой байх тусам өндөр цалин авна, өндөр цалин авах тусам өндөр татвар төлнө.

Дээд боловсрол гэдэг зөвхөн амь зуулгаа залгуулахад зориулсан олон жилийн хөдөлмөр бус зорьсон амьдралаа бий болгох санхүүгийн хөшүүрэг, үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт байх ёстой. Ийм л учраас та дээд боловсрол эзэмшихийн зэрэгцээ мөнгийг үржүүлж, санхүүгээ солонгоруулж, мэдлэгээ баялаг болгох чадварт суралцах хэрэгтэй.

Орчуулсан: PhD. Odgerel Tserendagva

Бусад Блогууд

1. Амжилттай хүмүүсээс суралцах 5 сургамж 
2. Амжилттай хүмүүсээс суралцах 4 сургамж 
3. Бабилоны хамгийн баян хүн номоос ойлгосон зүйлс
5. Ядуу улсад баян болох боломжтой юу?
6. Насны залууд уншвал зохих бэстселлерүүд 
7. Мөнгөний талаарх ихэнх хүний мэддэггүй зүйлс Зураг1
Products
to launch your business in less then 90 days
Product Funnel Title 1
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Fusce sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. 
Product Funnel Title 2
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Fusce sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. 
Product Funnel Title 3
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Fusce sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. 
Product Funnel Title 4
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Fusce sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. 
Online Master Tech| Copyright ©2020| All Rights Reserved