Манай хуудаст зочилж буй Танд баярлалаа.
Намайг Цэрэндагвын Одгэрэл гэдэг. Гадаад хэл тэр дундаа Англи, Хятад хэл сонирхон судалдаг, орчуулагчаар, багшилж цөөнгүй жил ажилласан, олон улсын байгууллагуудад голдуу ажиллаж ирсэн туршлагатай. МУБИС-ыг багш мэргэжлээр төгсөөд СЭЗДС болон Энэтхэгт Магистр, Тайланд, Германд мэргэжил дээшлүүлсэн, одоогоор Хятад ӨМИС-д докторантурт сурдаг.
Хувь хүнийхээ хувьд тасралтгүй сурч хөгжихийг эрмэлздэг бөгөөд сурч буй зүйлсээ технологийн дэвшлийн хязгааргүй боломжуудыг ашиглан бусадтай хуваалцах хүсэлдээ хөтлөгдөн энэхүү хуудсаа нээсэн юм.