Блог 5: Ядуу улсад чинээлэг амьдрах боломжтой юу?

Ядуу, буурай улсын баян чинээлэг хүмүүсийн тухай та юу гэж боддог вэ. Хууль бусаар хөлжсөн, аав нь улс төрч, эсвэл зүгээр сохор азаар, эсвэл өөрийн хөдөлмөрөөр... Аль нь ч үнэн бай хүн бүр л мөнгөтэй болохыг хүсдэг.
Тэгэхээр ядуу улсуудад ядуу хүмүүс их байдагтай холбоотой ном, нийтлэлүүдээс уншсан зарим сонирхолтой санагдсан зүйлсийг хуваалцъя.

Валлас Д.Ватлес-ын “The science of getting rich” буюу “Баяжих ухаан” гэх номыг уншсан бол та чинээлэг байдалд хаягийн харьяалал үгүй, аливаа улсын газарзүйн байрлал ядуу, баян байхтой холбоогүй гэж үзсэнийг мэдэх байх. Ази, Африк ядуу, Америк Европ баян байдаг гэдэг тогтсон ойлголтыг ташаа болохыг энэ номд сонирхолтойгоор өгүүлсэн байдаг. Өндөр хөгжилтэй улсуудад ч олон ядуу хүн бий. Америкийн хүн амын 70 илүү хувь нь төлбөрөөс төлбөрт, зээлнээс зээлэнд өдөр хоног өнгөрөөн амьдардаг, маш олон ядуусын хороолол байдаг. Тэгвэл ядуу гэгдэх Африкийн Замби, Зимбабве, Непал, Бутан зэрэг улсуудад ч чинээлэг хүмүүс олон байгаа.

Энэ бидэнд юу хэлж байна вэ ? Таны мөнгөлөг, чинээлэг байх амьдарч буй улс, бүсийн байрлалтай огт хамааралгүйг.

Харин үүнээс илүү хүчирхэг шалтгаан бол “Төлөвшүүлэгч орчин” гэнэ. Нэг тариачин бүргэдийн 3 өндөг олжээ, тэднийг гэртээ авчраад тахианыхаа өндөгнүүдтэй хамт хийж. Тахиа ч тэднийг өөрийн өндөгнүүдийн хамт дарж дэгдээхэй болгож. Бяцхан бүргэдүүд мэдээж дэгдээхэйнүүдтэй хамт өсч, тэдний иддэг будааг идэж, тэдний алхаагаар алхаж, тэдний хүсдгийг л хүсч өсч. Ингээд нас бие гүйцсэн бүргэд болсон ч тэнгэрт халин нисч үзэлгүй, тахианы амьдралаар амьдарсаар дууссан гэдэг. 

Энэ бодит түүх. Тэд тахианы улсад амьдарч, тэдэн дунд өсч, өөрсдийгөө тахиа гэж бодсоор, мах гэгч ямар амттай зүйл болохыг ч мэдэлгүй дуусч. Орчин ингэж л төлөвшүүлдэг.
Үүний адил ядуу улсад, эсвэл ядуусын хороололд өссөн нэгний хувьд хүүхэд байхаас л эргэн тойрныхон бүгд адилхан ядуу тарчиг амьдралтай, үүндээ баячуудыг, төр засгийг буруутгадаг. 

Мэдээж хүүхэд байхдаа баячууд, тэдний буруутай мөнгөний талаар сайн ойлгохгүй ч өсч томрохын хирээр тэдний балаг, баялгийнх нь гайгаар ядуу амьдарч байгаа гэдэг ойлголт авсаар насанд хүрэх үедээ аль хэдий нь тэдэнд дургүй болж төлөвшсөн байна. Өсөхөөс өдийг хүртэл нь эцэг эх, хөршүүд, бүр багш нар хүртэл баячуудыг үзэн ядах сэтгэлгээг санаатай, санамсаргүй суулгасаар ядуу амьдралдаа бусдыг буруутгагч “хохирогчид” болж торниулна. Үлгэр авч, үгий нь сонсдог эдгээр хүмүүсийн үзэл бодол, амьдралын хэв маягийг амжилттайгаар өвлөн авна.
Ингээд насанд хүрэх үедээ ядуу амьдарч байгаад бид буруугүй, ядуурлыг авчирсан тэр буруутан, баячууд бидэнд өгөх ёстой, эрх баригчид биднийг тэжээх ёстой гэдэг хандлагыг бат суулгадаг гэнэ. Өссөн орчин, эргэн тойрныхон бүгд адил өнөө маргаашаа болгож өдрийн хоолоо залгуулдаг, түүнээс цаашихыг боддоггүй, бусдаас бурууг эрдэг сэтгэлгээтэй учир орчны төлөвшил ядуу, хохирогч сэтгэлгээтэй нэгэн болгож өсгөнө, өөрөө хариуцлага үүрдэггүй, бусдаас бурууг эрдэг хандлага, хүмүүжлээ дараагийн үедээ ч амжилттай залгамжлуулна.

Энэхүү төлөвшүүлэгч орчинд амьдралыг арай өөр түвшинд залах чиглүүлэгч ментор ховор. Бүгд адил түвшнийх учир үзэл бодол, өгөх зөвөлгөө нь ч адил, дагалаа гэхэд тэдний түвшинд л хүрэх нь тодорхой.
Мэдээж хэрэг эцэг эх, эмээ өвөө үр хүүхэддээ хамгийн сайхан ирээдүйг хүсч хамгийн сайн мэддэгээ, хамгийн сайнаараа л зөвлөдөг. Тэдэнд буруу байхгүй. Хүүгээ их сургуульд орж банкинд л ажиллах юм бол амьдрал чинь дээшилнэ гэж зөвлөнө, шахна. Гэтэл хүү банк байгуулах нэгэн байх магадлалтай.

Ийнхүү нийгэмд олонхи болсон тахианууд өөрсдөө ч мэдэлгүйгээр бүргэдийн өндгийг тахиа болгож торниулдаг. Өнөөдөр ч гэсэн эдгээр менторуудын мөнгө, санхүү, амжилтын талаарх зөвөлгөө хэвээр.

Тэгэхээр яах ёстой вэ. Та ийм орчинд, ядуу айлд төрсөндөө гутраад, өнөөх өвөлж авсан бусдыг буруутгадаг сэтгэлгээгээрээ улс төрийг, баячуудыг дээр нь нэмээд эцэг эхээ буруутгаад суувал юу ч өөрчлөхгүй. Түүний оронд ном унш, амжилттай, чинээлэг, эсвэл арай өөр түвшинд хүрсэн хүмүүсийн амьдрал, туршлага, сэтгэлгээнээс суралц, тэднийг чиглүүлэгч ментороо болго. Мэдээж ихэнх хүн үүнийг хэрэгжүүлэхгүй, ингэх шаардлагатай ч гэж бодохгүй, өнөөх эргэн тойрон дахь адил түвшний менторуудынхаа өгдөг мэдлэг, зөвөлгөөгөөр л амьдардаг. Магадгүй ийм л учраас буурай нийгэмд буурай хүмүүс хойч үедээ залгамж халаагаа амжилттай бэлдсээр байж болох юм.

Иймээс ядмаг чиглүүлэгчдээс сал. Үүнийг өвөөр ойлгоорой, ойр дотныхноосоо холд гэсэн үг биш шүү. Өсч төрсөн улс нийгмийн соёл, заншил, ахмад буурлуудын сургааль хамгийн үнэ цэнэтэй. Харин мөнгө, баялгийн талаарх ойлголтыг ядуу сэтгэлгээтнүүдээс аль болох авахгүй, хохирогч сэтгэлгээнээс зайлсхийх хэрэгтэй. Үүний оронд санхүү, баялгийн талаа өөртөө итгэх итгэлийг төрүүлэгч, өөдрөг чиглүүлэгчдээс суралц.

Бас нэгэн сонирхолтой зүйл бол “хүчтэй нь хүчгүйгээ иддэг” ширэнгийн хуулийн дагуу эртнээсээ дарлуулж, колончлогдож байсан учир дээш гарах боломж олдоогүй гэдэг шалтгаан. Тухайлбал хойч үеээ ядуу болгож ирсэн тэр ядуу менторуудын эхлэлийн цэг эндээс үүдэлтэй гэдэг үзэл.

Хүн төрөлхтний түүхэнд үндэстэн, ястан, овог аймгууд хүчээ үзэж, хүчтэй нь хүчгүйгээ эзэлж даралж байсан үеүүд бий. Хүчтэйн хувьд хожно, баяжина, хүчгүйн хувьд эд баялаг, сэтгэл санааны хохирол үүсч, тэрхүү айдас, өөртөө итгэлгүй байдлаа олон жилийн турш өвлүүлж өдий хүргэсэн гэж. Тиймээ, байж болох л үндэслэл. Буурай улсын анхны буурай хүмүүс эндээс эхлэлтэй байж болох юм.
Гэхдээ 17,18-р зууны колончлолоос болоод 21-р зууны би өнөөдөр ядуу байна гэвэл арай л өрөөсгөл. Энэ бол өнөөх л хохирогч сэтгэлгээний үр дагавар.

Магадгүй тэр үеийн боолуудын хохирогч сэтгэлгээ тэдний биш боолчлолын буруу байж болох ч, өнөөдрийн хэн нэгний ядуу амьдрал бол хувь хүний буруу. Өнөөгийн нийгэмд дэлхийн хаана ч амьдарч байсан, ямар ч угсаа гарвалтай бай хүссэнээрээ амьдрах бүх боломж, эрх мэдэл өөрийн гарт байна.

Бас нэг зүйл: Тэгвэл эзлэгдэж байсан улс бүр ядуу билүү, байлдан дагуулж байсан улс бүр баян билүү, бодоод үзэхэд гэмгүй.

Ядуу улсад ядуу хүмүүс их байдгийн бас нэг шалтгаан бол улсын хөгжил, хувь хүний хөгжил 2 ангид зүйл болохыг ойлгодоггүйтэй холбоотой гэнэ. Тийм ч учраас буурай орны олон хүн өндөр хөгжилтэй орон руу оргон зугтаахыг хүсдэг. Гэтэл тэр улсын хөгжил таны хувийн амьдралын баталгаа болохгүй. Тэмүүлээд байгаа тэр нийгэм ч ядуучууд хэдэн мянгаараа байгаа, та бүр гуйлгачин болгохыг ч үгүйсгэхгүй хатуу нийгэм.

Харин түүний оронд төлөвшүүлэгч орчноор хязгаарлагдалгүй, хайрцагны гаднах мундагуудаас суралцаж, тэмүүлэлтэй амьдарвал ядуу гэж голоод байгаа таны эх оронд чинь өндөр хөгжилтэй нийгэмтэй харьцуулшгүй их боломж, орон зай зүгээр л хүлээгээд хоосон байж байгаа, хүсвэл та олж чадна, хийвэл та нээж чадна.

Та баян чинээлэг амьдрах бүрэн боломжтой. Наад зах нь л технологийн дэвшил дэлхийн 7 тэрбум хүнд тив, улс харгалзахгүй тэгш боломж олгож байна. Энэ хязгааргүй боломжийг ашиглаж чадахгүй байгаад төр засаг, баячууд буруугүй, та өөрөө буруутай. Хариуцлагаа өөртөө ав, сөрөг бодол, хохирогч сэтгэлгээнээс сал, эх орноо, энэ нийгмээ барагдаж байгаа биш дундуур дүүрнээр хар.

Орчуулсан: PhD. Odgerel Tserendagva

Бусад Блогууд

1. Амжилттай хүмүүсээс суралцах 5 сургамж 
2. Амжилттай хүмүүсээс суралцах 4 сургамж 
3. Бабилоны хамгийн баян хүн номоос ойлгосон зүйлс
4. Дээд боловсролтой олон хүн санхүүгийн эрх чөлөөгүй амьдардаг шалтгаан юу вэ? 
6. Насны залууд уншвал зохих бэстселлерүүд 
7. Мөнгөний талаарх ихэнх хүний мэддэггүй зүйлс Зураг1
Products
to launch your business in less then 90 days
Product Funnel Title 1
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Fusce sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. 
Product Funnel Title 2
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Fusce sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. 
Product Funnel Title 3
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Fusce sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. 
Product Funnel Title 4
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Fusce sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. sodales consectetur ipsum, in consequat purus sagittis vel. Morbi a pellentesque ipsum. 
Online Master Tech| Copyright ©2020| All Rights Reserved